Сонгинохайрхан дүүргийн “ӨВЛИЙН СПОРТ НААДАМ-2022” өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-03-01
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит төрийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан “Өвлийн спорт наадам-2022” өдөрлөгийн арга хэмжээ 2022 оны 02 сарын 26 ны өдөр дүүргийн амралт цогцолборт болж, 22 байгууллагын 510 ажилтан, албан хаагчид оролцлоо.
Уг өдөрлөгийн арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнүүлж буй “Илүүдэл жингүй- Эртэч Монгол” аян, “Идэвхтэй хөдөлгөөнд иргэн бүр” уриатай цахим аяны хоёрдох улиралд болж байгаагаараа онцлог байлаа. Өдөрлөгийн нээлтэд Засаг даргын Зөвлөх Д.Ундармаа болон бусад хэлтсийн дарга нар оролцов.
Нээлтийн арга хэмжээнд “Идэвхтэй хөдөлгөөнд иргэн бүр” аяны эхний улирлын аварга багууд болох СӨББ-ын багш, ажилтнууд дээрх аяны хүрээнд хийгдсэн дасгалуудаар үзүүлэх тоглолт хийлээ.
“Өвлийн спорт наадам-2022” арга хэмжээнд спортын уралдаан тэмцээнийг гурван төрөлд явуулж, багууд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж дүнгээ гаргасан юм.
Цасны сумо:
1-р байр: Д.Цэрэндаваа /Цагдаагийн газар/
2-р байр: Б.Өлзийхутагт /Цагдаагийн 1-р хэлтэс/
3-р байр: Ц.Нямсайхан / Цагдаагийн 2-р хэлтэс/
Чарганы уралдаанд:
Эрэгтэй
1-р байр: Т.Баясгалан /ТЦҮ/
2-р байр: Амгалан/Толгойт бүс/
3-р байр:О.Болдбаатар /СО/
Эмэгтэй
1-р байр: Ж.Баттуул /УССТ/
2-р байр: Г.Үлэмжтөгс /БХ бүс/
3-р байр: Чимэдцогзол/ЦГ/
Буухиа тэмцээнд:
 1-р байр: СХД-ЗДТГ /Тамга баг/
 2-р байр: СХД-ЦХ III /Бүргэд баг/
 3-р байр: CХД-ЦХ II /Дуулгат баг/ тус тус эхний 3 байрыг тус тус эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Багийн дүнгээр:
 1-р байр хурандаа Э.Батчулуун даргатай Цагдаагийн газар /13 оноо/
 2-р байр Д.Чинбат даргатай УССТөв /16 оноо/
3-р байр Э.Золгэрэл ахлагчтай Баянхошуу бүс /21 оноо/ тус тус эзэлж, цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.