АЕГ-аас зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй”, “Баримт бичгийн стандарт, зохион байгуулах арга зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа
Үйл явдал
/
2022-02-18

Архивын ерөнхий газраас Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д заасны дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх 176 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тодруулбал, “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт багц сургалтад Албан хэрэг хөтлөлтийн зохицуулалт хариуцсан ажилтан П.Оюунгэрэл, Б.Ундармаа, байгууллагын Архивын эрхлэгч Г.Мядагмаа нар 2022 оны 01 дүгээр сарын 17-ноос 02 дугаар сарын 09-ний хооронд сургалтад хамрагдлаа.

заах, архивын ажлын зохион байгуулалт, хадгалалт хамгаалалт сэдвээр харилцан суралцах, туршлага солилцох, бодит жишээ дээр ажиллах зэрэг үр дүнд суурилсан аргуудыг эзэмСургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал, баримт бичгийн стандарт, эргэлтийг тооцох, мэдээ тайлан гаргшжээ.

Дээрх сургалтад хамрагдсан албан хаагчид Архив болон албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр эзэмшсэн мэдлэгээ шалгуулж амжилттай дүгнүүлэн “Архив судлал, бичиг хэрэг, оффис”-ын мэргэжил эзэмшиж мэргэжлийн үнэмлэх авах болзлоо хангалаа.

Мөн Дүүргийн албан хэрэг хөтлөлт хариуцсан зааварлагч, арга зүйч Б.Золзаяа “Баримт бичгийн стандарт, баримт бичгийн зохион байгуулах арга зүй” сэдэвт 3 өдрийн 24 цагийн багц сургалтад хамрагдаж батламж авлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.