НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон улсад туршигдсан ДТМ аргачлалыг ашиглаж нийслэлийн xүн амын бодит тоон мэдээллийг цуглуулаxаар болсон.
Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран хэсгийн ахлагч нарт зориулсан ДТМ хөдөлгөөнийг тандах аргачлал, мэдээлэл нэгтгэх танхимын сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Үндэсний “ДТМ”-н зөвлөх багш Г.Гэрэлтогтох хөтлөн явуулсан бөгөөд Баянгол дүүргийн 25 хорооны 247 хэсгийн ахлагч хамрагдлаа.
Сургалтаар ДТМ хөдөлгөөнийг тандах аргачлал ба Олон улсын жишээ, хэсгийн ахлагчийн үүрэг хариуцлага, асуулга нөхөх аргачлал, судалгааны асуулгын бүрэлдэхүүн хэсгүүд, Кобо программын талаар мэдээллийг өгсөн юм.
Ташрамд мэдээлэхэд, дээрх аргачлалыг ашиглаж нийслэлийн хүн амын бодит тоон мэдээллийг цуглуулснаар хот төлөвлөлт, онцгой байдлын үед яаралтай арга хэмжээ авах, хотод шилжин ирсэн иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар шийдвэр гаргахад баримт нотолгоонд суурилсан тоон мэдээллээр хангах зэрэг чухал ач холбогдолтой юм.
-
21 цаг 37 мин
-
21 цаг 57 мин
-
22 цаг 1 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин