Дүүргийн архивын тасгаас ЗДТГ-ын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-02-19

БГД-ийн Архивын тасгаас ЗДТГ-ын нийт албан хаагчдын дунд “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” болон “Баримт бичгийн стандарт”-ын хэрэгжилтийг хангах, журам стандартын талаар мэдлэг олгох, албан хаагчдын боловсруулан гаргаж буй баримт бичиг утга найруулга болон зөв бичгийн дүрмийн алдаагүй, стандартын зохих бүрдлийг хангасан, холбогдох дүрэм журамд нийцсэн байх мөн байгууллагын архивт нөхөн бүрдүүлэлт хийх ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийт албан хаагчид идэвхтэй оролцсон бөгөөд сургалтын явцад албан хаагчдын монгол хэлний зөв бичгийн дүрмийн, монгол бичгийн анхан шатны мэдлэг, баримт бичгийн стандартыг шалгасан сорил авсан юм.

Тус сургалт нь байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу удирдан зохион байгуулах, байгууллагын архивт нөхөн арга зүй гэсэн сэдвийн хүрээнд шинэ стандарт, журмыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.188.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.