Баянгол дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-02-22

Баянгол дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр (2022.02.21) боллоо. Зөвлөгөөнд дүүргийн удирдах албан тушаалтнууд 100 хувийн ирцтэй оролцсон бөгөөд зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нээж үг хэлсэн. Тэрбээр “Өнөөдөр зохион байгуулж буй дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн 100 хувийн ирцтэй эхэлж байна. Өнгөрсөн жилүүдэд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж чадаагүй, энэ жил зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнийг жилдээ нэг удаа зохион байгуулдаг учраас бүгд хамтдаа алдаа оноогоо ярилцах, мэдээлэл солилцох, өнгөрсөн оны алдаа оноогоо дүгнэх, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцах, цаашлаад үндсэн болон харьяа бүх хэлтсүүд хоорондоо ажлаа уях зэрэг чухал ажил холбогдолтой” гэдгийг онцоллоо.

 

Зөвлөгөөний үеэр дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсүүд 2022 онд хийх ажлын талаар мэдээлэл хийж бусад, энэ онд хийх ажлын уялдаа холбоогоо сайжруулж, цаашид хийх ажлаа ярилцах юм.  

Түүнчлэн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөний үеэр “Дотоод хяналтын тогтолцоо, дотоод аудитын тухай ойлголт”, “Удирдлагын менежмент”, “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт сэдвээр сургалт зохион байгуулсан бөгөөд дүүргийн дотоод Аудитын албаныхан болон Удирдлагын академи, Монголын Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн Интитуцын багш нар хичээл заалаа.  

Баянгол дүүрэгт өнгөрсөн онд бүтээн байгуулалтын олон ажил хийсэн. Тэгвэл энэ онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 170 төсөл арга хэмжээ хэрэгжих юм. Үүнээс 95 нь он дамжсан төсөл арга хэмжээ бол 75 төсөл арга хэмжээ нь шинээр хийгдэх ажил юм.  

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба  энэ онд 5 бүлэг 209 ажил, үйлчилгээ хийх юм. Тухайлбал, дүүргийн хэмжээнд 2021 онд 515 гарааш чөлөөлсөн бол энэ онд 1146 ширхэг гарааш чөлөөлж, тохижилт хийхээр төлөвлөсөн. Мөн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан 38 байршилд авто замын байгууламж хийхээр төлөвлөн ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажил 2022 оны гуравдугаар сараас эхэлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.