Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Аюулгүй галлагаа” аяны удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын А/55 дугаар захирамжийн дагуу дүүргийн гэр хороолол бүхий 8 хороодын айл өрхүүдэд галлагаанаас үүдэлтэй галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчид нийт 78 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Мөн гэр хороолол бүхий айл өрхүүдэд эвдрэлтэй пийшин, зүух ашиглахгүй байх, үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, яндангийн үзүүрийг гэр, байшингийн дээврээс дээш 70 см-ээс өндөр гаргасан байх, пийшин зуухны доорх шалан дээр 10 мм зузаантай шатахгүй материал байрлуулах зэрэг мэдээлэл зөвлөмжийг өгч ажиллалаа.
-
6 цаг 4 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин