Дүүргийн Архивын тасгаас дүүрэг дэх төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-03-02

Монгол Улсын Засгийн газрын 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны А/222 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны С/30 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичгийн стандарт”-ын хүрээнд дүүргийн Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад Архивын тасгаас сургалт зохион байгууллаа.

Сургалтаар албан хаагчдын боловсруулж байгаа баримт бичиг утга найруулга болон зөв бичгийн дүрмийн алдаагүй, стандартын зохих бүрдлийг хангасан, холбогдох дүрэм журамд нийцүүлэн гаргах, улмаар байгууллагын архивт бүрэн бүрдэлтэй цаасан болон цахим баримт бичгээр нөхөн бүрдүүлэлт хийх, холбогдох тоо бүртгэлийг хөтлөх гэсэн агуулгын хүрээнд мэдлэг олгосон.

Уг сургалтад дүүргийн төрийн 104 байгууллагын 104 албан хаагчид оролцсон бөгөөд сургалтын явцад албан хаагчдын монгол хэлний зөв бичгийн дүрмийн, монгол бичгийн анхан шатны мэдлэг, баримт бичгийн стандартыг шалгасан сорил авлаа. Мөн уг сургалт нь байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу удирдан зохион байгуулах, байгууллагын архивт нөхөн бүрдүүлэлт хийх арга зүй гэсэн сэдвийн хүрээнд шинэ стандарт, журмыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.