Баянгол дүүрэгт 2022 оны бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ
Үйл явдал
/
2022-03-03

Баянгол дүүрэгт 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд хугацаандаа буюу гуравдугаар сарын 1-ээс эхэллээ. Тодруулбал, энэ онд Баянгол дүүрэгт  дүүргийн төсвийн 500 сая болон дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 365 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн хороонд дээвэр засахаар болсон.

Тэгвэл Дүүргийн төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 9 байрнаас 2 дугаар хороо 67/5Абайрны /280м2/ дээвэр засварын ажил эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаар ажиллаж байна. 

Энэ онд дүүргийн төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар

  • 1 дүгээр хороо, 15А байр /535м2/
  • 2 дугаар хороо 67/5А дугаар байр 280м2
  • 4 дүгээр хороо Арктай шар 04 дүгээр байр 280м2
  • 6 дугаар хороо 65 дугаар байр 980м2
  • 8 дугаар хороо 39 дүгээр байр 512м2
  • 10 дугаар хороо 27 дугаар байр 350м2
  • 11 дүгээр хороо 77-1 дүгээр байр 900м2
  • 17 дугаар хороо 47А дугаар байр 920м2
  • 18 дугаар хороо 47А дугаар байр 265м2 дээврийг тус тус засварлана. 

Мөн 2022 онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 365 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар найман байрны дээвэр засах бөгөөд энэ ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх юм. Үүнд:  

  • 1 дүгээр хороо 78 дугаар байр 502м2
  • 1 дүгээр хороо 51 дүгээр байр 1-р орц  397м2
  • 7 дугаар хороо 27 дугаар байр 458м2
  • 12 дугаар хороо 24 дүгээр байр 1-р орц 297 м2
  • 15 дугаар хороо 23А дугаар байр 3-р орц 345м2
  • 17 дугаар хороо 22 дугаар байр 590м2
  • 18 дугаар хороо 59 дүгээр байр 690м2
  • 19 дүгээр хороо 53 дугаар байр 3,4-р орц 344м2 дээврийг тус тус засварлах юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.