Баянгол дүүргийн салбар зөвлөлүүдийн нэгдсэн хуралдаан боллоо
Үйл явдал
/
2022-03-08

Баянгол дүүргийн салбар зөвлөлүүдийн нэгдсэн хуралдаан (2022.03.07) боллоо. Уг хуралдаанаар Нийгмийн салбарын зөвлөлүүд хуралдаж, 2021 оны хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлэн 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Тухайлбал,

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл нь дүүргийн хэмжээнд 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллагын бодлогыг хэрэгжүүлж, дэд бүтэц болон бусад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.  
  2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангах, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааг удирдан долоон хөтөлбөр, 28 арга хэмжээг зохион байгуулах юм.
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, тогтмол хийгддэш улсын үзлэг, сарын аяныг зохион байгуулах талаар хэлэлцсэн.
  4. Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны дүүргийн салбар зөвлөл нь Иргэдийн амь нас, амьжиргааг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулах, Коронавируст цар тахалтай тэмцэх, халдварыг бууруулах,  нийгмийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг олон нийтэд тулгуурлан хэрэгжүүлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.