“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” аяны хүрээнд Электрон тамхины хор нөлөөний талаарх сургалтыг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-03-15

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын хэрэглэгчийн өдөр жил бүрийн  03 дугаар сарын 15-ны өдөр болдог.

Энэхүү өдрийг “Монгол Улсын Шадар сайд, БСШУ-ны сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” уриан дор жил болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Тэгвэл ШӨХТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны энэ өдрийг 21 насанд хүрээгүй хүнд Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох, “Электрон тамхины хор нөлөө”-г сурталчлах аяныг зохион байгуулах санаачилга гаргасан. Энэхүү санаачилгын хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс  дүүргийн ЕБС-иудын ахлах болон дунд ангийн сурагчдад “Электрон тамхины хор нөлөө”-ний талаарх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Нийслэлийн 47 дугаар сургуулийн Монгол Улсын зөвлөх багш Ц.Дийдэрмаа зохион байгуулсан юм.  

Мөн дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс “Электрон тамхины хор нөлөө”-ний талаар зөвлөмж боловсруулж,  дүүргийн  худалдаа үйлчилгээний газруудад байршуулж байна.

Ташрамд мэдээлэхэд, дэлхий дээр 1.1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд 6 секунд тутамд 1 хүн нас бардаг гэдгийг судлаачид тогтоосон. Судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын 22 хувь нь тамхи татаж үзсэн,  61.4 хувь нь 14 наснаас өмнө сонирхож татсан,  13-15 насны сурагчдын 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.238.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.