Дүүргийн засаг даргын тамгын газрын албан хаагчид олон улсын цахим сургалтад амжилттай хамрагдаж сертификатаа гардан авлаа
Үйл явдал
/
2022-03-17

Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөгжиж буй Хүний нөөцийн хөгжил” сэдэвт олон улсын цахим сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 06-19-ний өдрүүдэд “training box” системээр Англи хэл дээр зохион байгуулсан. Тус сургалтад 6 орны 125 албан хаагч хамрагдсан юм. 

Дээрх сургалтад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хүний нөөц, ёс зүй хариуцсан мэргэжилтэн М.Даваасүрэн, Байгууллагын архивын эрхлэгч Г.Мядагмаа нар амжилттай суралцан төгсөж сертификатаа гардан авлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.