"Харилцагчийн өдөрлөг 2022" Өмнөговь аймагт
Үйл явдал
/
2022-08-19

Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк Төрийн банк нь Өмнөговь аймагт зохион байгуулж буй "Харилцагчийн өдөрлөг 2020" үйл ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгч, харилцагчдадаа дараах ажил үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Үүнд: Төрийн банкны Инкубатор төв нь Өмнөговь аймгийн жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулан "Бизнесийг амжилттай удирдах нь, манлайлагчийн ур чадвар", "Бизнесээ хөгжүүлэх, брэнд бий болгох нь" сэдэвт сургалт болон Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэсэн ба мөн Өмнөговь аймгийн харилцагч байгууллагуудынхаа ажилтнуудад зориулан Санхүүгийн болон Эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор Эрүүл амьдралын жигүүр ТББ-тай хамтран сургалт явуулан эмнэлэгийн үзлэгт хамруулан ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.29.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.