Улсын Их Хурлаас Хоршооны хууль баталсантай холбогдуулан шинэчилсэн бүртгэлийн ажил явагдаж байна
Үйл явдал
/
2022-07-01

Монгол Улсын Их Хурал 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хоршооны тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталж, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 40 дүгээр тогтоолыг батлан гаргасан.
Уг тогтоолын 3 дахь заалтад “Хоршооны шинэчилсэн бүртгэлийг Хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор багтаан зохион байгуулах” гэж заасны дагуу хоршооны шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулсан сургалтанд улсын бүртгэгч нарт “Хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай уялдуулж хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх нь” болон “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхөд анхаарах асуудлууд” сэдвээр сургалт, семинар зохион байгуулсан.
Түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/2779 дүгээр, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4/4327 албан бичгээр орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтсүүдэд чиглэл хүргүүлэн хоршоодыг шинэчилсэн бүртгэлд бүрэн хамруулахыг үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.