ОХУ-ын цэргийн их, дээд сургуульд суралцах залуусыг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна
Үйл явдал
/
2022-06-28

2022-2023 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын цэргийн их, дээд сургуульд суралцах залуусыг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах шаардлага:

• Цаашид Зэвсэгт хүчинд ажиллах чин хүсэл эрмэлзэл, сонирхолтой байх;
• Сурлагын дүн “А” буюу 3.3-аас дээш үнэлгээтэй байх;
• Нас 18-23 хүртэл;
• Биедээ ямар нэгэн шивээсгүй байх;
• Биеийн эрүүл мэндээр тавигдсан шаардлагыг хангаж байх;
• Орос хэлний болон компьютерын зохих мэдлэгтэй байх;
• Ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
• Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламжийн хуулбар (нотариатаар батлуулсан);
• Цагдаагийн тодорхойлолт (иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх лавлагаа).

Хугацаа:
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Сургалт хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

Холбогдох утас: 89119507, 99012624.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.