Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар байгуулсан ажлын хэсэг хуралдлаа
Үйл явдал
/
2023-01-21
Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх, тодорхой тохируулга хийх шаардлагын дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гарган эрүүл мэндийн даатгал, гүйцэтгэлийн санхүүжилт, төлбөрийн аргыг боловсронгуй болгох, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан
 
Сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан тус Ажлын хэсэгт ЭМЯ, ЭМДЕГ, тусгай мэргэжлийн төв, аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөл болон Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбоо, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын төлөөлөл багтсан бөгөөд Ажлын хэсэг анхны хурлаа өнөөдөр /2023-01-18/ хийлээ.
 
Хурлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллага ялангуяа цөөн хүн амтай, алслагдмал  суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилт, эрүүл мэндийн байгууллагуудын цахимжилт, тусламж үйлчилгээний чанартай уяллдуулан гүйцэтгэлээр нь олгож байгаа төлбөрийн аргыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцов.

Ажлын хэсэг дараагийн хуралдаанаар анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний санхүүжилтийн  чиглэлээр хуваагдан ажиллаж харилцан мэлээлэл солилцон үр дүнгээ танилцуулахаар тогтлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.