Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат уурхайчин болсон В.Хашхүү ахыгаа хүлээн авч баяр хүргэлээ
Үйл явдал
/
2022-07-11
2022 оны 7 дугаар сарын 9 ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат уурхайчин болсон В.Хашхүү ахыгаа хүлээн авч баяр хүргэлээ.
Гавьяат уурхайчин В.Хашхүү нь ЭШ 15/90 алхагч экскаваторын анхны машинч, анхны бригадын дарга бөгөөд тус экскаваторыг ашиглалтад авсан уурхайчин багөөд АИХ-ын депутатаар сонгогдож байсан манай компанийн ахмад уурхайчин билээ.
Тэртээ 1972 онд Адуунчулууны нүүрсний уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн В.Хашхүү ах ЭШ 15/90 машин бригадаас төрөн гарч буй Гурав дахь Гавьяат уурхайчин болж байна.
Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.77.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.