Шинэ ажилтнуудад зориулсан өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-07-08
Багануур ХК-нд 2021-2022 онд ажилд орсон шинэхэн уурхайчдад зориулсан сургалт өдөрлөгийг 2022.07.06- ны өдөр зохион байгууллаа. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал уурхайчин болж улс эх орныхоо галыг манах их үйлсд хувь нэмэрээ оруулахаар Багануур ХК-д ажилд орсон залууст баяр хүргэснээр өдөрлөгийн үйл ажиллагаа эхэллээ. Компанийн зорилго үнэт зүйлсийг ойлгуулах, юуны тулд энэ компани оршин байгаа талаар мэдээлэл өгөх, уурхайчин хүний үнэ цэнэ, давуу талуудыг ойлгуулах зорилготой өдөрлөгт 88 шинэ ажилтан оролцсон. Эдгээр залуус Багануур ХК-ийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээгдэж буй сайхан цаг үед уурхайчин болж байна. Учир нь Багануур ХК нүүрс олборлолт, боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 компанийн хамт Эрдэнэс Монгол ХХК-ийн Нүүрс эрчим хүчний нэгдэлд орсноор томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж компаниа хөгжүүлэх, санхүүгийн чадвараа сайжруулах боломж бүрдсэн.
Компанийн захиргаанаас ахмад уурхайчин МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат уурхайчин Н.Мөнхбаяр, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Б.Хэрлэнчимэг нарыг урьж өдөрлөгт оролцуулсан юм. Тэд ажил амьдралын нөр их туршлагаасаа хуваалцаж, уурхайчин хүний жаргал зовлонг ярьж, шинэ ажилтнуудад зөвлөмж зөвлөгөө өглөө. Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу залуус үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаад дараа нь "Дэйл Карнеги трэйнинг" сургалтын төвийн “Хүчирхэг багийг бий болгох нь”, "Амжилтын үндсийг бүтээх нь” сэдэвт сургалтанд суулаа. Компанийн удирдлагууд эрч хүч, мэдлэг мэдээллээр цэнэглэгдсэн шинэ уурхайчдынхаа цаашдын ажилд нь амжилт хүсээд айл өрх бүрт илч дулаан бэлэглэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хамтдаа биелүүлэн ажиллацгаая гээд өдөрлөгийн үйл ажиллагааг өндөрлүүллээ.
Компанийн захиргаанаас шинэ ажилтнуудад зориулсан өдөрлөгийг цаашид улирал бүр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд шинэ ажилтан авахдаа нээлттэй зарлаж, тухайн ажлын байрны зорилго, зорилтыг хангахуйц мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг шударга өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж авч байх болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.36.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.