Өдлөн нисч буй өсвөрийн тамирчдадаа баяр хүргэж амжилт хүслээ
Үйл явдал
/
2022-06-27
Өнөөдөр Монголын тамирчдын өдөр. Багануур ХК эрүүл уурхайчин хөтөлбөр хэрэгжүүлж, спортыг дэмждэг хамт олон. Зөвхөн ажилтнуудаа спортоор хичээллэхийг дэмжээд зогсохгүй Багануур дүүргийн хүүхэд залуусыг биеийн тамир, спортоор хичээллэж амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлдэг. Тийм ч учраас дэргэдээ сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, хоккей, пауэрлифтинг, туялзуур сэлэмний өсвөрийн тамирчдын клуб ажиллуулж, тамирчдыг улс бүсийн болоод тив дэлхийн тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулдаг.
Тамирчдын өдрийг тохиолдуулан гар бөмбөг, хоккейн клубээс энэ жил 12-р анги төгсөж буй тамирчдаа өчигдөр хүлээн авч ЭЕШ-нд нь амжилт хүслээ.
Тамирчин дүү нартаа сургуулиа амжилттай төгсөж байгаад баяр хүргээд хүсэл зорилгоо эрэлхийлж, амьдралынхаа зөв замыг сонгож, мөрөөдлөө биелүүлэн, аз жаргалын төлөө тэмүүлэх аянд зоригтой явахыг уурхайчин ах эгч нар нь хүсэн ерөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.179.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.