Д.СУМЬЯАБАЗАР: Монгол Улс хөгжлөөрөө 50 жилээр хоцорч байна
Үйл явдал
/
2023-02-14
Тяньжинь, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн.
Монгол улсын хувьд далайд ганц ойр байгаа нь Тяньжин хотын боомт. Энэхүү боомтыг 200 гаруй хүн удирдаад ажиллаж байна. Дэлхийн хөгжлийн хурдцаас хоцрохгүйн тулд илүү хурдтай ажиллах шаардлагатай гэж бодож байна. Төр бол бодлогоо гаргах ёстой. Гадаадаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүнийг хурдтай нэвтрүүлэх, хоёр талдаа харилцан адил ачаатай явах гэсэн бодлого баримтлах ёстой.

Тянжинь боомтоор жилдээ 90 мянган ачаа бараа тээвэрлэж буйн дийлэнх нь Улаанбаатар хотод байдаг.

Хөгжлийн садаа болсон хуулиудаас болж  Монгол Улс хөгжлөөрөө 50 жилээр хоцорч байна. Цаашид ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Ингэхийн тулд боомт, гаалийн байгууллагуудтай ямар байдлаар хамтран ажиллах, ачаа тээврийг чөдөрлөж байгаа ямар саад бэрхшээл байна, үүнийг хэрхэн ариглах тал дээр Тянжинь боомттой хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ.

Монгол Улс БНХАУ-ын Тянжинь боомт дахь 10 га газрыг эзэмшиж, тээвэр логистикийн төв байгуулж, үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Энэ төслийг урагшлуулж ажил хэрэг болгох гарц байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.