Ховд аймгийн ИТХ-ын хяналт хийх ажлын хэсгүүд аймгийн засаг даргад асуулга хүргүүллээ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажилладаг.
Тус ажлын хэсэг Жаргалант сумын ИТХ-ын хянан шалгах ажлын хэсэгтэй хамтарсан хурал хийж, Ховд аймгийн төвд хийгдсэн зам засварын талаар санал солилцлоо.
Хяналтын ажлын хэсгийн гишүүд Номингийн уулзвараас Нисэх буудал хүртэл 5,3 км замын ажил үр дүнгүй болж иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлж төсвийн хөрөнгө үр дүнгүй зарцуулагдаж байгаа нөхцөл байдал үүсээд байгаа тул:
1.Мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэдий хугацаанд гарах талаар
2.Үүссэн сөрөг нөлөөллийг хэрхэн яаж бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангах талаар
3.Төсвийн цагалбар, улирлын нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс хамааран гүйцэтгэлийг үр дүнгүйд тооцсон тохиолдолд төсвийг буцаан татан төвлөрүүлэх талаар
4.Үүссэн нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаар иргэдэд бүрэн нээлттэй мэдээлэл өгч ажиллах
Дээрх агуулга бүхий асуултад ажлын 5 өдөрт багтан хариу ирүүлж ажиллах талаар аймгийн Засаг даргад асуулга хүргүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.99.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-05