Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нарын гарын үсэг зурж байгуулсан “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах үүднээс Замын зургийг холбогдох олон нийтийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудаас саналыг тусган боловсруулж, шинжээчийн ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 07 дугаар сарын 03-ны өдрийн бодлогын ажлын хэсгээр баталсан билээ.Тус замын зургийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой шинжээчийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж өнгөрлөө.Хурлын үеэр ажлын хэсгийн төлөөллөөс гадна, БНХАУ-ын Бээжин хотноо байрладаг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл Др.Ауво КАЙККОНЕН (Сайдын зөвлөх бүс нутгийн төлөөлөгчийн тэргүүн), Лу Жао (Ойн мэргэжилтэн) нар биечлэн оролцож, үйл ажиллагаа, ойн салбарт хамтран ажиллах боломжийн талаар илтгэл хэлэлцүүлэв.
Мөн Бельгийн Брюссель хотоос Леа ДАХМАНИ (Европын Комисс, Олон улсын түншлэлийн хэлтсийн тогтвортой санхүүжилт, бодлогын ажилтан) цахимаар оролцож, “ЕХ-ны дэлхийн ногоон бондын санаачилга”-ын талаар танилцууллаа.НҮБ, ХХААБ-ын Ази номхон далайн бүсийн ойн засаглалын зөвлөх Эрика Похнан болон Бруно Каммаэрт нар цахимаар оролцож “Ойн засаглал, нэмүү өртгийн сүлжээ” хөтөлбөрийн талаар илтгэл тавьж, ажлын хэсгий
н гишүүд санал солилцов.Тус ажлын хэсгийн хуралдааны ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон Европын холбооны төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мүрг нар хамтран удирдсан бөгөөд хурлаас гарсан үр дүнг бодлогын ажлын хэсэгт танилцуулах юм.
-
2024-11-05