БХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга И.Батнасан Volkswagen машинтай, 58 саяын АВЛАГАТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-07

Ичинхорлоогын Батнасан нь 2016-2021 он хүртэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын, Чөлөөт бүсийн захирагчаар ажилладаг байжээ. 2021 оны 1 дүгээр сарын 8-нд Нийслэлийн нийгмийн даатгалын газар хэлтсийн даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын жилийн орлого 28 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 1,2 сая төгрөг байна. 198 сая төгрөгийн 1 нийтийн орон сууцтай. 32 саяын Volkswagen, Passat машинтай. Хадгаламждаа 2 сая төгрөг, 58 саяын авлага, 12 саяын зээлтэй. Багахангай импекс ХХК 100%, Эрдэнэс таван толгой ХК 3430 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Тэрээр 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 314 саяын орлоготой, 61 саяын хадгаламжтай, 58 саяын авлагатай гэж мэдүүлсэн байдаг. И.Батнасангын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад түүнийг чамгүй орлоготой нэгэн гэдгийг нотлож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.239.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.