Багануур дүүргийн НДХ-ийн дарга Р.Өнөржаргал 3 ОРОН СУУЦТАЙ, 7 ГАЗАРТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-08

Раднаагын Өнөржаргал нь 2016 оны 10 дугаар сарын 27-нд Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэлтсийн даргаар томилогджээ.

НДХ-ийн даргын жилийн орлого 21 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 93 сая төгрөг байна. 190 сая төгрөгийн 3 нийтийн орон сууцтай. 65 саяын Lexus, RX 450 машинтай. 6 саяын хоёр үхэр, дөрвөн хурдан удмын адуутай. Тэрээр 29,5 саяын эзэмших-20000м2-1, эзэмших-26м2-1, эзэмших-600м2-1, эзэмших-700м2-2, өмчлөх-500м2-2 гээд тус тус долоон газартай. Хадгаламждаа 38 сая төгрөгтэй, 129 саяын зээлтэй аж. Мөн 50 саяын үнэт эдлэлтэй. Эрдэнэс таван толгой ХК 4510 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.120.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.