Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан О.Анхбаяр 705 саяын АМИНЫ ОРОН СУУЦТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-08

Оюунжаргалын Анхбаяр нь 1998 - 2000 СУИС-ийн Компьютер менежмэнтийн ангийн түргэвчилсэн сургалт. Урлагийн менежмент, 2005 - 2009 Гадаад хэлний дээд сургууль, 2010 - 2012 Удирдлагын академид суралцан тус тус төгсжээ.

Тэрээр ажлын гараагаа 1998 - МУЗН-ийн Залуучуудын Улаан загалмайн хөтөлбөрийн удирдагчийн туслах, 2000 онд “Макс импекс” ХХК Менежер, 2003 - “Бэрз” Энтертайнмэнт ХХК. Ерөнхий захиралаар эхлүүлж 2016-2020 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2022 оноос одоог хүртэл Нийслэлийн соёл урлагын газрын даргаар ажиллаж байжээ.

Нийслэлийн соёл урлагын газрын даргын жилийн орлого 28 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 29 сая төгрөг байна. 705 сая төгрөгийн 1 амины орон сууц, 1 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшинтай. 110 саяын Land Cruiser 200 машинтай. 70 саяын 460 хоньтой. Тэрээр 260 саяын өмчлөх-2.1га-1, эзэмших-180 м/кв-1, эзэмших-400 м/кв-1, эзэмших-600 м/кв-1 газартай. Хадгаламждаа 16 сая төгрөгтэй, 15 саяын авлагатай аж. Мөн 50 саяын үнэт эдлэлтэй. Монголиан мэжик сервис ХХК 60%, СОЛЕН ХХК 40%, Ноён-Өргөө констракшн ХХК 60%-ийн ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.198.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.