НХХААГ-ын дарга Х.Эрдэнэбилэгийн ОРЛОГО болон ХАДГАЛАМЖ 10-20 дахин ӨСЧЭЭ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-09

Х.Эрдэнэбилэг нь 2022 оны 2 сарын 18-нд Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргаар томилогджээ.

Түүний болон гэр бүлийн гишүүдийн орлого нь 2020 оноос хойш 10 дахин нэмэгджээ. Тодруулбал жилийн орлого нь 16 саяаас 174 сая болон нэмэгдэж их хэмжээний өөрчлөлт оржээ. Мөн хадгаламж дахь мөнгө нь 13 саяас 225 сая болж өсчээ.

 

Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын жилийн орлого 136 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 174 сая төгрөг байна. 365 сая төгрөгийн 2 нийтийн орон сууц, 2 зуслангийн байшин, 1 авто зогсоол, 2 авто гражтай. 28 саяын Hyundai, Sonata V машинтай. 54 саяын 200 хонь, 4 үхэр, 15 адуу, 150 сайн үүлдрийн ямаатай. Тэрээр 80 саяын эзэмших 490м/кв, эзэмших 750м/кв газартай. 122 саяын үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 225 сая төгрөгтэй, 111 саяын зээлтэй. Эрдэнэс таван толгой ХК 3644 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.