БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар 7 хоногийн дотор 1,5 ТЭРБУМЫГ үржээ!!
Сэдэв, асуудал
/
2023-11-09

Засгийн газраас 2023-2025 оныг МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 1,5 тэрбум төгрөгөөр Дэлхийн алдартай контент бүтээгч Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin-ыг монгол улсад ирүүлсэн байна.

Энэ хүрээнд олон улсын “нөлөөлөгчдийн уулзалт”-ыг зохион байгуулсан байна. Ингэхдээ зохион байгуулагчдын байрлах зардалд 450 сая, нөлөөлөгчдийн нислэг байрлах зардалд 450 саяыг, үйл ажиллагааны зардалд 600 саяыг тус тус зарцуулсан байна.

Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай Nas компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулсан юм.  “Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилготой ирсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.