ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Хатанбаатар хоёр Land Cruiser 200 МАШИНТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-10

Д.Хатанбаатар нь 2003 онд Говь-Алтай аймгийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн V дунд сургууль, 2007 он Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний сургууль бакалавр тус тус төгсжээ. Тэрээр  2009 – 2015 он БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвд мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж байжээ. 2018 оноос “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга, 2021-2022 онд ДЦС-3 ТӨХК,  Захиргааны газрын дарга, 2022 оноос Иргэний нисэхийн ерөнхий газрын, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар опоог хүртэл ажиллаж байна.

Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын жилийн орлого 43 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 378 сая төгрөг байна. 386 сая төгрөгийн 2 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай байгууламжтай. 187 саяын Toyota Land Cruiser 200-2 машинтай. 26 саяын 6 адуу, 9 үхэр, 20 хонь, 31 ямаа, 2 хурдан удмын адуутай. Тэрээр 12,6 саяын эзэмших-2800м2-1, эзэмших-699м2-1, эзэмших-700м2-2 газартай. Хадгаламждаа 143 сая төгрөг, 124 саяын авлага, 418 саяын зээлтэй аж. Мөн 21,5 саяын үнэт эдлэлтэй. Зөв талст ХХК 100%, Эрдэнэс таван толгой ХК 4279 ширхэг, Говь-Занги ХХК 50%-ийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.245.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.