ИНЕГ-ын газрын дарга П.Ариунболд Ханаду майнз ХК-ийн 42255 ширхэг ХУВЬЦААТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-10

П.Ариунболд нь 2018 оны 7 дугаар сарын 10-нд Иргэний Нисэхийн Ерөнхий газрын, Хууль, эрх зүй, боловсруулалтын газрын даргаар томилогдсон билээ.

ИНЕГ-ын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын жилийн орлого 49 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 22 сая төгрөг байна. 230 сая төгрөгийн 1 нийтийн орон сууц, 1 авто зогсоолтой. 10 саяын Honda CRV машинтай. 30 саяын 20 үхэр, 26 адуутай. Тэрээр 15 саяын эзэмших-350м/кв-1, эзэмших-700м/кв-2 газартай. Хадгаламждаа 49 сая төгрөгтэй, 20 саяын бэлэн мөнгө, 138 саяын зээлтэй аж. Мөн 20 саяын үнэт эдлэлтэй. Эрдэс Тавантолгой ХК 2144, Ханаду майнз ХК 42255 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.


Түүний орлого өнгөрсөн 2021 онд 167 сая төгрөг байсан бол 2022 онд 49 сая төгрөг болж буурсан. Мөн хадгаламж нь ч 131 сая төгрөгөөс 49 сая болж багассан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.26.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.