Татан буугдсан “АНОД” банкны 730 ширхэг хувьцаатай татварын хэлтсийн дарга Б.Баатар!
Сэдэв, асуудал
/
2023-11-21

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Бямбасүрэнгийн Баатар ажилладаг. Тэрээр 2018 онд анх АТГ-т өөрийн хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байдаг. Түүний хөрөнгө 2022 онд эрс нэмэгдсэн байна.

Тодруулбал түүний нийт орлого нь 36 сая 519 мянган төгрөг болсон бол 247 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг дуусаагүй барилгатай, 20 сая төгрөгийн Camry машин хөлөглөдөг. 20 саяын мал аж ахуйтай, 10 саяын үнэт эдлэл 9 саяын хадгаламж, 6 саяын АВЛАГАТАЙ бол 119 саяын зээлтэй гэжээ. Түүнчлэн олон жилийн өмнө дампуурсан “АНОД БАНК” ХК-ний 730 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ. 

"Анод банк" ХК нь анх 1999 онд байгуулагдсан. 8 ирсэн, 6 хуулийн этгээд хамтран байгуулсан, Монголын арилжааны банкуудаас хамгийн их актив хөрөнгөтэй байсан ч буруу менежмент, Монголбанк, Засгийн газрын нөлөө, хамааралтайгаар 2008 онд ДАМПУУРЧ, улмаар 2017 онд татан буугдсан юм 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.245.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.