Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал сая саяар үнэлэгдэх ХӨРӨНГӨТЭЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-23

Очирпүрэвийн Батжаргал нь  Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, “Адептус консалтинг фирм” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Адептус консалтинг фирм” ХХК-ийн Зөвлөхөөр ажиллаж байсан. 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Засаг даргын жилийн орлого 58 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 17 сая төгрөг байна. 292 сая төгрөгийн 1 нийтийн орон сууц, 2 авто гражтай. 266 саяын ,Nissan, Patrol машинтай. 252 саяын 94 адуутай. Хадгаламждаа 43 сая төгрөг, 98 саяын авлага, 96 саяын зээлтэй аж. Мөн хоёр тусгай зөвшөөрөлийн эрх эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.31.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.