Г.Батсуурь даргын ҮЛ ХӨДЛӨХ 600 саяас ТЭРБУМ болтлоо өсчээ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-23

Гомбодоржийн  Батсуурь нь 1971 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхэдтэй. Тэрээр 1981 – 1988  Сүмбэр сум, Ерөнхий боловсролын сургууль, Бүрэн бус дунд, 1988 – 1992 УБ Хот, Төмөр замын техникум, вагонытехникч мэргэжлээр тус тус төгсжээ. Мөн 2015-2016  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020  Аймгийн Засаг дарга, 2020-2022  Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 12 сарын 13-аас Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Г.Батсуурийн жилийн орлого нь 31,2 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 169 сая төгрөг байна. 1 тэрбумын саяын үл хөдлөх хөрөнгөд нь нийтийн орон сууц 3, зуслангийн байшин 1, авто граж 2, нэг барилга багтжээ. 70 саяын Lexus, RX 330 машинтай. 512 саяын 21 тэмээ, 180 ямаа, 180 адуу, 450 хонь, 32 үхэртэй. Засаг даргын хувьд 92 саяын Эзэмших-1500м2-1, Эзэмших-700м2-3, Өмчлөх-0,07 га-4 газартай. Мөн хадгаламждаа 80 сая төгрөг, 110 саяын бэлэн мөнгөтэй. 230 саяын авлагатай. Эрдэнэс таван толгой ХК 4288 ширхэг хуювцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

Даргын орлого 2018-2021 онуудад 59 саяас-75 саяын хооронд байсан бол 2022 онд 31 сая болтлоо буурчээ. Түүний үл хөдлөх хөрөнгө, хадгаламж, мал хуй, газар зэрэг нь 2018 оноос хойш тасралтгүй эрчимтэй нэмэгдэж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.183.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.