Ш.Билэггүмбэрэл дарга “САНСАР УУЛ”-ыг тахихад 1,1 саяыг зарлагаджээ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-24
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргын 46 дугаар захирамжаар Сансар уулын тахилга болохтой холбогдуулан тахилгад хэрэглэгдэх идээ, ууц бэлтгэх зардал болох 1,177,725 төгрөгийн төсөв баталсан байна.

Монгол Улсын Засгын газрын төсвийн хэмнэлтийн тухай 43 дугаар тогтоолд “зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах” гэжээ.

Уул ус тахих бол тэвчиж болох зардал юм. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах шаардлагатай байсан уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.141.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.