Хяналт гэсэн СҮРЖИН нэрэн доор ТАТВАРЫН ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ШҮҮРЭН ШАНАГА шиг асгаж байна!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-11-25

Засгийн газраас Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж оронд нь Засгийн газрын ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР гэгчийг байгуулсан. Яг ямар ажил хийж гийгүүлсэн нь тодорхойгүй, мөнгө зарлагадах үүрэгтэй энэ байгууллагыг Б.Баасандорж дарга удирддаг.

Тус газар нь татвар төлөгчдийн мөнгөөр “тохижиж”, элдэв хурал зөвлөгөөн, тавилга, тоног төхөөрөмжид зарцуулж байна. Шинээр компани, аж ах ахуй нэгж, албан байгууллага байгуулахыг хуулиар хориглосон ч ЭНЭ БАЙГУУЛЛААГАД тэр нь үйлчилсэнгүй.

Тэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчийн ширээ /цэцэрлэгийн эрхлэгчийн ширээ/-г 10 ширхэгийг 7,4 саяар худалдан авсан бол 12 сая төгрөгөөр камер, Тус бүр нь 4,1 саяын үнэтэй i7 үзүүлэлттэй сүүлийн үеийн суурин компьютер 14 ширхэгийг 57 саяар, мөн адил үзүүлэлттэй 20 ширхэг компьютерийг тус бүрийг нь 3,8 саяар үнэлж 77 саяар, кридорт байрлах лед дэлгэцийг 11 саяар, “Засгийн газрын цом-2023” спортын тэмцээнд 8,1 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.214.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.