Санаа нэгтэй САЙД, ДАРГА хоёр УТААНЫ ТӨСВИЙГ “утаа болгож”, улсынхаа иргэдийг УГААРТУУЛЖ дуусгах вий...!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-11-27

Улаанбаатар хотын утаа дахин дээд цэгтээ хүрч, иргэд бухимдаж эхэллээ. Өмнөх шигээ ҮЗЭГДЭХ ОРЧИН ХЯЗГААРЛАГДАЖ, аманд амтагдаж, хоолой гашуун оргиж эхлэв! Төр түүхий нүүрсийг хориглож, түмэн олноо угаартуулах ШАХМАЛ ТҮЛШНИЙ хэрэглээг нэвтрүүлэв. Үүнээс болж иргэд олон зуугаараа амь эрсдэж, ухаан алдаж байхад дарга нар нь “НЭГ ЖУУЛЧИН НЭГ ХОНЬ” гэх мэт гаригийн зүйл яриад явж байх юм.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд дарга нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар ажилладаг. Тус хороо өнгөрсөн 2022 онд 43 тэрбум төгрөгөөр дорвитой ажил хийж чадаагүй гэсэн үнэлгээг ажлаа тайлагнадаг УИХ-аас аваад буй.

Энэ өвөл ч мөн УТАА их, иргэдийн бухимдал шүүмжлэлд өртөх нь тодорхой болов. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 онд А/315 тоот тушаал гаргаж 2023 онд орчны бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлын зардалд 7,6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Дээрх мөнгийг “Агаар орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт” хөтөлбөрөөс гаргасан нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтгэрэлийн 2023 оны 08 сарын 13-ны өдрийн А/246 тоот тушаалаас харж болно.

Төрийн нарийн бичгийн даргын уг тушаалд заасан мөнгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Х.Энхбат цааш нь задлаж захиран зарцуулж буй.

Тэрбээр зөвхөн хэвлэлд 1,2 тэрбумын төгрөгийг зарцуулах хуваарилалт гаргачихсан байгаа. Түүнээс эхний ээлжид “Математик сонин”, “Монголын хүүхдийн зөвлөл” НҮТББ, “Монгол донж эрхэс” НҮТББ, “Тоонот принт” ХХК, “Талын шим Харвест” ХХК, “Вайрэл Энжинси” ХХК, “Штаб левал” ХХК, “Шинэчилгээ” ХХК, “Хангайн сонор” ХХК зэрэг байгууллагуудад 160 сая төгрөгийг өгсөн байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.