НИТХ-ын дарга асан Р.Дагва 230 сая төгрөгийг СОЛОНГОСЧУУДАД ЗАРЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-11-30

Монгол улсын Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай 143-р тогтоолыг баталж төр дэргэдээ компани байгуулахыг хориглосон ч хотын дарга асан Д. Сумъяабазар хуулиас давсан “том толгойлсон” шийдвэр гаргаж “Бодлого судалгаа, шинжилгээний төв” нэртэй нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр байгуулж гүйцэтгэх захирлаар нь даргаас салдаггүй Р.Дагва орлогчоо тушаал бууруулж томилсон юм.

Батгана суусан газар балагтай гэгчээр Р.Дагва дарга очсон газар бүрийнхээ МӨНГИЙГ ҮРЖ наргидаг хэвшилтэй болчихоод буй. НИТХ-ын дарга байхдаа хүүхдээ өндөр албанд томилж, өөрөө ТУУШИН, БЛЮСКАЙ хавьцаа л өрөө захиалж, хурал, сургалт, уулзалт нэртэй уулзалтнуудыг байсан нь нууц биш.

Тэрбээр 2023 онд “Бодлого судалгаа, шинжилгээний төв”-ийн төсвөөр гадны зочдын ХООЛ УНД, БУУДАЛ, УНАА ҮЙЛЧИЛГЭЭНД зарлагадаад дууссан бололтой.

Тодруулбал, хамгийн сүүлд 2023 оны 10 сарын 19-нд зардал гаргах тухай А/38 тоот тушаал гаргаж, БНСУ-ын Машин, мехназимын хүрээлэнгийн баг бүрэлдэхүүнийг дөрвөн өдөр Улаанбаатар хотод ажиллуулхад 49 сая төгрөг,

Мөн оны 06 сарын 26-ний өдөр А/19 тоот тушаалаар БНСУ-ын баг бүрэлдэхүүн, зочид төлөөлөгчдийн гурван өдийн Улаанбаатар хот дахь зардалд 86 сая 100 мянган төгрөг, Ду Ги Үг тэргүүтэй төлөөлөгчдийн зардалд 15 сая төгрөг,

2023 оны 07 сарын 17-нд Тайваний төлөөглөгчдөд 12 сая 953 мянган төгрөг, БНСУ-ын зочдод 49 сая 920 мянган төгрөг, 2023 оны 08 сарын 25-нд А/25 тоот тушаалаар мөн л БНСУ-ын иргэдэд 17 сая 550 мянган төгрөгийг зарцуулжээ.

Хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр хийж, нау хау, шинэ технологийг Монгол улсад нутагшуулаад хөгжчихсөн зүйл байхгүй. Харин нийслэлийн иргэдийн төлсөн татварын мөнгийг л зүй бусаар зарцуулж, ГАДГАШ УРСГАСАН нь анхаарал татаж буй. Онц хэрэггүй, үр дүнгүй зүйлд битгий мөнгө гарга гэсэн Засгийн газрын тэргүүнийхээ ҮГТЭЙ тэрсэлдсэн Р.Дагва дарга тэтгэвэрт суухаасаа өмнө МӨНГӨН бороо оруулж, ахуй амьдралаа дээшлүүлье, гадны зочдыг урьж ажил хийсэн болъё гэсэн санаа агуулсан байж болзошгүй юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.94.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.