СХД/ “ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллага, албан хаагчдын дунд “Ёс зүйн зөрчилгүй хамт олон аян”-ыг 2022 оноос эхлэн зохион байгуулж, энэ жил 2 дахь удаагаа хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд төрийн байгууллага, албан хаагчдын дунд хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйн хэм, хэмжээг чандлан биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сурталчлан таниулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох, тэдгээрийг арилгах, таслан зогсоох, иргэд, олон нийтийг зөвлөгөө мэдээллээр хангаж байна.
2022 онд дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагууд, сургууль цэцэрлэг гээд нийт 159 байгууллагын дунд зарлаж, 74 байгууллага идэвхтэй оролцон 5 байгууллагын шалгаруулж, гаргасан амжилтыг үнэлэн урамшуулж байсан.
Энэ 2023 он их онцлогтой жил бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль,
-“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд хамааралтай нэмэлт өөрчлөлт оруулсан,
-УИХ-ын 2023 оны 06-р сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсан зэрэг бодлогын баримт бичгүүд шинээр батлагдсан.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх 5Ш /“шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил”/ ажиллагааг эхлүүлсэн, АТГ-аас “Нэгдье”, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Мэдье, нэгдье” зэрэг аянууд зарлагдаж үйл ажиллагаатай холбогдуулан хэрэгжилтийг хангах ажилд төрийн байгууллагууд идэвхтэй оролцож байна.
Ийнхүү бодлогын баримт бичгүүд батлагдаж эхэлснээр дүүргийн Засаг даргын 2023 оны А/457 дугаар захирамжаар энэ жилийн “Ёс зүйн зөрчилгүй хамт олон аян”-ы үйл ажиллагаа 3 сарын хугацаатай зарлаж, төрийн байгууллагуудад идэвхтэй оролцож байна.
Аяныг Засаг даргын Тамгын газрын ТЗУХ, ХЭЗХ, НХХ-ээс гадна Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академи, Эдийн Засгийн хөгжлийн яамны Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, “Элит сургалтын төв” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн аянд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хороод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс гадна Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг үйл ажиллагаанд татан оролцуулж байгаагаараа бас онцлогтой.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас эдгээр байгууллагуудын Ёс зүйн зөвлөл /дэд хороо/ний дарга гишүүд, төрийн албанд анх томилогдон ажиллаж буй албан хаагчид, төрийн байгууллагын удирдах ажилтнууд, мөн авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй байгууллага, албан тушаалтанд зориулсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж 10-р сарын 16-ны өдрийн байдлаар 7 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 350 орчин албан хаагчдыг хамруулаад байна.
Аяны хугацаанд сургалтаас гадна Ёс зүйн зөрчил ба шийдэл хэлэлцүүлгийг зохион байгуулах, шилдэг байгууллага, салбараа шагнах гэх зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.119.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-05