СХД: ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНӨР БҮСЭЭС ЭХЭЛЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-10
 
Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар иргэд олон нийттэй хийх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Өнөр бүсээс эхэллээ. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн ИТХ-ын даргын дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай үндсэн хуулийн гадаад, дотоод хүчин зүйл, шаардлагын талаар иргэдийн дунд санал, асуулга явуулсан юм.
Өнөөдрийн уулзалтаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлт болон алсын хараа 20/50 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар УИХ-ын гишүүд иргэдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл нь дараах үндсэн зорилготой. Үүнд: 1. Хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх 2. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах 3. Хөгжлийн олон төвтэй улс болох 4. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс дараах санал гарсан
Тухайлбал:
- Гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгох
- Гишүүдийн Хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх
- Гишүүдийн тоог нэмж болох ч бие төлөөлөгч, туслахын тоог хасах
- Систем, системээс хүн оруулж ирэх нь зөв
- 30 жил нэг тогтолцоогоор явж ирлээ. Өөрчлөх хэрэгтэй
- Алсын хараа 20/50 бодлогыг дэмжиж байна
- Нэг хүн давхар, давхар дээлтэй ажиллаж байхаар өөр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн нь байж, зөв шийдвэр гаргаж байх нь чухал байна
- Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд олон гишүүнтэй болох нь зөв шийдвэр
- 152 гишүүн ихдэж байна. Тоог багасгаж 100-123 гишүүн болгох нь зөв зэрэг саналууд ирж байлаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийтийн дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тэдний санал хүсэлтийг албан ёсоор УИХ-д хүргүүлэн ажиллах болно. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг өнөөдөр Төвийн бүсэд үргэлжилнэ.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.166.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.