ХОВД: АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Чен, Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Эдийн засгийн ажилтан Ч.Эрдэнэбилэг нарыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан, санал солилцлоо
Б.Норовням
Үйл явдал
/
2023-10-19
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Ховд аймгийн ИТХ-аас хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, аялал жуулчлал, газар тариалангийн чиглэлээр батлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар болон аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн талаар танилцууллаа.
АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл нь манай аймгийн эдийн засаг, бизнесийн орчин, тэдгээрийн хөгжлийн талаар илүү ойлголттой болох, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх зорилготойгоор ажлын айлчлал хийж байна.
Цаашид АНУ, Монгол 2 улсын засгийн газраас хамтын ажиллагааны хүрээнд манай аймгийн эдийн засаг, бизнесийн орчинд хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.