"НУТГИЙН ХИШИГ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД "JATA-2023" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ӨМНӨГОВЬ АЙМАГ АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙНА
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-26
Дэлхийд томоохонд тооцогдох үйл ажиллагааны нэг бол JATA 2023 аялал жуулчлалын үзэсгэлэн юм.
Энэ үзэсгэлэнд Монголын говийг сурталчлан, Өмнөговь аймаг анх удаагаа бие даан оролцож байгаагаараа онцлог болж байна.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд аялал жуулчлалын салбарын шийдвэр гаргах түвшний албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид хамтран олон улсын үзэсгэлэнд орон нутгаа сурталчилж байгаа юм.
Үзэсгэлэн 4 хоног үргэлжлэх бөгөөд бизнес уулзалт, олон нийтийн арга хэмжээнүүд явагдана.
Дэлхийн улс орнууд болон ялангуяа Япон орны аялал жуулчлалын салбарт Монголын говийг таниулах, жуулчдын урсгалыг татах нь чухал болоод байна.
Учир нь Япон улсад нэрд гараад байгаа "VIVANT” УСК нь, зураг авалтаа говь нутагт хийсэн нь ирэх жилүүдийн жуулчдын тоонд онцгой ач холбогдол өгнө гэж салбарынхан үзэж байна. Тиймээс тухайн орны соёл, зочлох үйлчилгээ зэргийг судлах нь мөн чухал юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.187.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.