1,1 тэрбумаар үнэлэгдэх МАЛТАЙ Ц.Туваан гишүүн!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-15

Цэвэгдоржийн Туваан нь 2000 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч, бакалавр зэрэгтэй. 2017-2020 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга, НХҮЕГ-ын дарга, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардчилсан Намын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр одоог хүртэл ажиллаж байна.

Ц.Тувааны жилийн орлого 61 сая төгрөг бол түүний гэр бүлийн гишүүний орлого 20 сая төгрөг байна. Тэрээр 634 саяын нэг нийтийн орон сууцтай. 80 саяын үнэтэй Land Cruiser 200 машинтай. Мөн 1,1 тэрбумын 641 адуу, 63 үхэр, 900 хонь, 305 ямаатай. 1,5 саяар үнэлэгдэх эзэмших 700м/кв-1 газартай. Түүнчлэн 23 саяын үнэт эдлэл, 9 саяын хадгаламжтай гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

УИХ-ын гишүүний орлого 2021 онтой харьцуулахад 60 саяар багасчээ. 2021 онд 122 сая гэж мэдүүлсэн бол 2022 онд 61 сая болон буурсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.