Зээлийн батлан даалтын сангийн захирал С.ЦОГТСАЙХАН 220 саяар LAND-300 авах аж!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-01-27

 

Зээлийн батлан даалтын сан гэж их мөнгө эргэлддэг ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА бий. Төрийн оролцоотой байгууллагуудын иргэдэд учруулсан хохирлыг нөхөж олгодог, төрийн ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ гэж энгийнээр ойлгож болно. Энэ байгууллагын удирдлагаар хэн нэгэн улстөрчийн ГАР ХӨЛ, ХАМ, ХАМСААТАНГУУД томилогдон очдог. Иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага юм.

Одоогийн удирдлагаар Сарантуяагийн Цогтсайхан ажилладаг. Албан ёсоор томилогдоогүй, үүрэг гүйцэтгэгч. Тэрбээр 2024 онд байгууллагын хөрөнгөнөөсөө 220 сая төгрөг төсөвлөж ШИНЭ ЛАНД-300 авч унах тендер зарлажээ.

Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр уг тендерийг зарласан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 14-нд машинаа худалдан авах гэнэ. Туулах чадвартай сайтай машин 220 саяд худалдаж авна гэсэн тендерийн зарын дагуу “Таванбогд моторс” ХХК болон “Мөнххада” ХХК-ийн интернет сувгаас хайлт үзэхэд хамгийн сүүлийн үеийн “Land cruiser 300” маркийн авто машин 192 саяас 311 саяын хооронд байна. Зээлийн батлан даалтын сангийн 220 саяын үнэ бүхий туулах чадвар сайтай автомашин нь 2023 онд үйлдвэрлэгдсэн, хар, хар саарал өнгийн, 3956 хөдөлгүүрийн хүчин чадалтай автомашин авна гэжээ.

С.Цогтсайхан даргын энэ шийдвэр нь УИХ-с 2022 онд баталсан “Төрйин хэмнэлтийн тухай хууль”-н 6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно” гэснийг зөрчиж байна.

Мөн 2021 оны 02 дугаар сарын 27-ний өдийн Засгийн газрын “ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 43-р тогтоолын 1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх гэсэнтэй уялдахгүй байна.

Төрийн хуулийг УЛАНДАА ГИШГЭЖ, төсвийн мөнгөөр ЛАНД-300 авч унах гэж байгаа ХУРГАН ДАРГАД хариуцлага тооцох эрх мэдэлтэн Монголд байна уу...!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.147.66.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би (103.212.119.210) 2024-01-27 12:12:03
Унаа тэрэгбж ажил хийх ёстой шүү. Шантааж уу хаха