Хоёр жилийн өмнөх зүйлийг Ш.ЧИНБАТ дарга дахин зүтгүүлж байгаагийн ард ХЭНИЙ ЭРХ АШИГ байна вэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-01-30

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжил хамгааллын газар гэж бий. Нэг дуусдаггүй ажилтай. Тэр нь нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд багачуудад зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тоглоомын талбай байгуулах төсөл. Гэтэл нэг шөнийн дотор өч төчнөөн хүүхэд аав ээждээ зодуулан, гадуурхалд өртөж, өвдөж шаналж байдаг. Хүүхэд хамгааллын гол байгууллага нь ямар ч үр дүнгүй, ач холбогдолгүй зүйлд төсвийн мөнгийг урсгаж байгаа нь харамсалтай.

443 саяар замын хөдөлгөөний аюулгүй байдлын танин мэдэхүйн тоглоом байгуулах санаачилга өмнө нь 2022 онд гарч байсан ч хэрэгжилгүй явсаар 2024 онтой золгов. Гэтэл энэ жил өнөөх тендерээ дахин зарлажээ. Тодруулбал, 2024 оны 01 дүээр сарын 23-ний өдөр тендерээ нээсэн байна. Ингэснээр хүүхдүүд хамгаалагдаж, зам тээврийн осол буурна гэж сайд, дарга нар тооцсон бололтой. Гэвч үгүй юм. Иргэд жолоочдын ухамсарт аюул осолгүй явахыг ойлгуулж, цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт багаас нь замаар гэрлэн дохионы дагуу гарна гэдгийг суулгаж, түүнд мөнгө төсөвлөсөн бол болох байлаа.

Энэ мэт онц шаарддлагагүй, тендер зарлаад ч оролцох байгууллагагүй зүйлд хий дэмий мөнгө зарлагадаж байхаар өөр зүйл сэтгэсэн нь дээр, Ш.Чинбат даргаа!! Уг төслийг хэрэгжүүлэхээр дэмжиж байсан хүний нэг нь Тээврийн цагдаагийн дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Жавхланбаатар байв. Тэрбээр хожим нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга байж байгаад “Ногоон автобусны хэрэг”-т холбогдоод баларч буй нэгэн юм. Тэгэхээр уг төслийг хэн нэнэн улстөрч, даргын эрх ашигт холбоотой гэж хардахаас өөрцгүй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.193.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.