Толгойтын гудамжнаас ХОТЫН ТОЛГОЙД хүрсэн Ц.Төрхүү хурдан удмын гурван АДУУ, сайн үүлдрийн 25 үхэртэй!!
Сэдэв, асуудал
/
2024-01-30

Хөгжил тааруу, дэвшил хоцрогдсон Толгойт тосгоны хүү төрийн толгойд гарчихсан жирийж байгаа нь Ц.Төрхүү. Газрын албанд олон жил ажиллаж, олон иргэнд амьдрах алга дарам газар өгч байсан буянтай нэгэн. Газрын албаар галигуулж явж байгаад хожим 2016 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдож, тэр даруйдаа “Улаанбаатар Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар долоон жил гаруй суусан тэрбээр шинэ оны дараахан шинэ албанд очсон нь Улаанбаатар хотын хог шороо, тоос тортог, цас мөс, ус угаадасыг цэвэрлэх ажлыг удирдах болов.

Би хотод олон жил ажилласан хүн, давс цацахыг мэднэ хэмээн хээвнэг мэдэгдсэн тэрбээр ийнхүү оройхон гараад ширүүхэн дарж байна. Түүний нийт орлого нь 66,4 сая төгрөг. 410 саяын үнэ бүхий хоёр орон сууц, нэг хашаа байшинтай, хурдан удмын гурван адуу, 36 ямаа, 137 хонь, сайн үүлдрийн 25 үхэр зэрэг мал аж ахуйгаа 67 саяар үнэлжээ. Эзэмших эрхийн 0,07 га нэг, 400м2 нэг газартай. 50 саяын үнэт эдлэлтэй, 30 саяны хадгаламжтай, 60 саяын зээлтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 дөрөвтэй гэж мэдүүлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
2
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.168.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.