Л.Энх-Амгалан сайдын яам төсвийн 60 САЯ төгрөгөөр БЭЛГИЙН БАГЦ авна!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-04

Засгийн газрын тогтоол, УИХ-ын баталсан хуульд татвар төлөгчдийн мөнгөөр БЭЛЭГ ДУРСГАЛ АВАХЫГ ХАТУУ ХОРИГЛОСОН байтал Л.Энх-Амгалан сайдын тэргүүлдэг Боловсрол, Шинжлэх ухааны яамныхан 60 сая төгрөгөөр БЭЛГИЙН БАГЦ авах тендер зарлажээ.

Өөрөөр хэлбэл Засгийн тогтоол, төрийн хуулиа төрийн төв байгууллага нь НОЦТОЙ ЗӨРЧИЖ байна. Тус яамныхан удахгүй “Боловсрол, шинжлэх ухааны шинэ зууны сэргэлт” нэртэй 500 хүнийг хамруулсан чуулган, форум зохион байгуулах бөгөөд оролцох зочиддоо бэлэг болгож компьютерийн гар, чихэвч зэргийг бэлэглэх юм байна.

Хурал ихэдвэл АЖИЛ МУУДСАНЫ дохио, хуушуур ихэдвэл мах муудсаны шинж гэж үг бий. Боловсрол, шинжлэх ухааны яамныхан элдэв нэртэй хурал цуглаан, форум зөвлөгөөн олныг зохион байгуулдаг ч тус нэмэр болж ажил нь сайжирсан зүйл огт үгүй. Энэ тэд мөн л ТӨСВИЙН 60 сая төгрөгөөр БЭЛЭГ авах нь!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.139.81.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.177.242) 2024-02-06 19:52:25
Энэ жил болсон болоогүй сургалтуудаар багш нарыг ёстой залхаан цээрлүүлж байнаа. Сайд мэдэж бгаа болов уу.