Солонгос хүүхнүүдийн дунд хавчуулагддаг Б.Бат-Эрдэнэ сайд 100 саяын ГАЗАРТАЙ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-08

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэж хамт ажилласан нөхдүүддээ ХАЯА МУУТАЙ, өөрийгөө өндөрт өргөж, өрөөл бусдыг доош түлхэх хандлагатай нэгэн ПОП нь дэндсэн нөхөр бий. Ямар л хаяа сайтай хүн чинь нэг тушаалаар томилогдсон С.Түвдэндоржийгоо төнхсөөр байгаад түлхэж зайлуулаад, Төрийн нарийн Э.Баттулгыгаа “базсаар” байгаад хууль бусаар халж, буруу зөрүү, алдаа оноог нь хэлж, өөдөөс нь сөрөх хүнгүй болж, өөрийн дураар авирлахав.

Солонгос хүүхнүүдийн "хөхөнд хавчуулагдаж" бөгсөнд нь наалдчих шахам чухам “дотносож” зурагаа авахуулсанаа "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СЭРГЭЭСЭН" гэж том эндүүрч, бардам ам гарч яваа. Амташсан хэрээ 13 эргэлдэнэ гэгчээр Хөвсгөл Булгангаар байн байн эргэлдэж, хөөрхий малчдыг жуулчдад “ХОНЬ ӨГ” хэмээн шахаж пиардаж яваа сонгуулийн үнэр авсан хүн. Хонь өгсөний тоолонгоор жуулчид ирдэг Монгол улс хичнээн сая жуулчинтай болчих л байлаа. Б.Бат-Эрдэнэ сайдын хийхрэл, попрол дунд аялал жуулчлалын гол бодлого алдагдаж, мэргэжилтэй сэтгэлтэй бүхэн шүүхдэлцэж яваа гэхэд хилсдэхгүй.

Яамны мэргэжилтнүүдийг толгой дараалан халж, гадуурхсан Б.Бат-Эрдэнэ сайд 2022 онд АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогыг нь сонирхвол жилд 21 сая 600 мянган төгрөгийн орлого олдог аж. Хан-Уул дүүрэг, Яармаг орчимд 450 саяын орон сууцтай, яамаа гэрийнхээ гадаа нүүлгэчихсэн шийртэй эр ээ! Газрыг хайр найргүй олгож, гарынхаа салаагаар тушаал цацах хэмжээний эрх мэдэлтэй тэрбээр өмчлөх эрхийн 400м2 газраа 100 саяар үнэлжээ. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 14 сая 970 мянган төгрөгийн хадгаламж нь өмнөх оныхоос 2,2 саяар өссөн үзүүлэлттэй байгаа бол 155 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Түүнчлэн гадаад худалдаа, хүнсний чиглэлийн “Монмарт трэйд” ХХК, болон гадаад худалдааны “Монголтулгат финанс” ХХК-иудыг тус бүр 100 хувь эзэмшдэг гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.103.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.