АН-аас шилэгдэж МАН-д залагдсан Хөвсгөлийн Засаг П.Лхагважав дарга 99 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 64 САЯЫН ХАДГАМЖТАЙ!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-15

Засгийн газрын бодлого шийдвэрийн эсрэг ажилласан, аймагт хийж хэрэгжүүлсэн ажил нь хангалтгүй дүн авсан учраас 2023 оны 08 сарын эхээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэлэмдчихсэн.

Харин түүний оронд “Хөвсгөл Ус суваг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус аймгийн АН-ын дарга П.Лхагважавыг батламжилсан. П.Лхагважав нь төрийн албанд 12 жил ажилласан, аймгийнхаа АН-д гол тоглогчийн нэг нь аж. Түүний нийт орлого нь 27,860,000 төгрөг бол гэр бүлийнх нь орлого 105 сая төгрөг. 149 саяын үнэтэй нэг орон сууц, нэг хашаатай. Toyota, Corolla, Toyota, Prius, Toyota Prado төмөр хүлгүүд нь 74 саяын үнэтэй. Өмчлөх эрхийн 0,07 га газартай, 99 саяын үнэт эдлэл, 64 саяын хадгаламжтай, 18 саяын зээлтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 4288 ширхэг хувьцаатай гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.107.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.