Шинээр авсан 600 автобусыг 2,4 тэрбумаар ДААТГУУЛНА!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-15

Хотын дарга Х.Нямбаатарын удирдлагын баг ажлаа авсанаас хойш нүдэнд харагдаж гарт баригдах ганц ажил хийсэн нь НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 автобусны худалдан авалт. Ямар ч гэсэн 600 шинэ автобус авна гэсэн амандаа хүрч чадав. Үүнийх нь төлөө тэдэнд алга ташин баяр хүргэх ёстой.  100 ширхэг ногоон автобусны дуулиан харин ингэсгээд дарагдчихаж байгаа нь харамсалтай. Өмнөх удирдлагын баг нь хуудуутай худалдан авалт хийж татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулчихсан.

Цагаан сарын өмнөхөн бүрэн бүрэлдэхүүнэээрээ үйлчилгээнд яваад эхэлсэн “Yutong bus ZK6116HG маркийн автобусыг 2,4 тэбрумаар ХӨРӨНГИЙН ДААТГАЛД хамруулах тендерийг нийслэлийн худалдан авах ажиллагаагүй газар, Нийтийн ээврийн газартай хамтран зарлажээ.

Ингэхдээ автобус тус бүрийг нь 275 сая 983 мянга 200 төгрөгөөр тооцсон байна. Уг даатгалд тухайн автобус нь хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн осол, галын, зогсоолын, хөрсний нуралтын, хулгай дээрмийн, жолоо шилжүүлэх үеийн, мал амьтан мөргөх үеийн гээд бүх төрлийн эрсдлийг 90 хувийн хохирлыг төлнө гэж заажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.164.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.