Орхон аймгийн Баян-Өндөр сумынхан 30 саяар СОНГУУЛИЙН САМБАР ХУДАЛДАЖ АВАХ гэнэ!!
Сэдэв, асуудал
/
2024-02-14

УИХ-ын 2024 оны сонгууль ирэх зургаадугаар 28-нд болох тов гарчихсан. 126 гишүүн сонгоно. УИХ-ын архаг гишүүд болон гишүүн болохоор мөрөөдөгчид аварга малчдын шагнал гардуулж аймаг аймгаар хэсээд буй. Гэхдээ аль намаас хэн хэн хаана дэвших нь хараахан тодорхой болоогүй байтал зарим төрийн байгууллагууп СОНГУУЛИЙН САМБАР ХУДАЛДАН АВАХААР тендер зарлаад эхэлжээ.

Тодруулбал Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас орон нутгийн төсвийн 30 сая төгрөгөөр СОНГУУЛИЙН САМБАР ХУДАЛДАН авах тендер зарласан байна. 15 ширхэг самбарыг 30 сая төгрөгөөр худалдан авах аж. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар уг худалдан авалт нь хориотой бөгөөд хууль зөрчсөн үйлдэл.  Хуулиараа бол иргэдийн хамгийн ихээр дэмжсэн зүйлийг орон нутгийн төсвөөр санхүүжүүлж хийх ёстой. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.147.195.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(43.242.243.191) 2024-02-14 21:10:20
Энэ самбарын ард батлут л байгаа. Аятайхан сайн залуусыг их эвдэж өөрийнхөө утсан хүүхэлдэйнүүд болгож заримыг нь асуудалд оруулчихаад байгаа гэм зэмгүй гэмтэн