С.Чинзориг сайд СОНГУУЛИАР тараах гэж 4000 ширхэг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэмдэг хийлгэжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-21

Төрийн шагнал ҮНЭ ЦЭНЭЭ АЛДААД удаж буй. Үүний нэг илэрэл нь СТА цол. Соёл урлагийн салбарт зүтгэсэн, өөрийн ажил амьдрал, мэргэжлээ зориулсан хүнд өгөөгүй атлаа нэг тоглолт хийсэн ЖААХАН ХҮҮХДЭД төрийн нэр барьж олгосон нь шуугиан дэгдээлээ.

Угаас монголын төр ШАГНАЛЫГ ШАЛААР НЬ ДЭВСДЭГ болчихсон. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БНХАУ-д захиалж хийлгэсэн ч дундаас нь 250 саяыг хумсалчихсан байсан.

Энэ мэтээр ОДОН ТЭМДЭГ, ОЙН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛУУД үнэ цэнээ алдаж, хог дээр хаягдчихаад байхад Эрүүл мэндийн яамныхан татвар төлөгчдийн 26 сая төгрөгөөр “Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдэг дөрвөн мянган ширхэгийг хийлгэх захилга өгч, тендер зарлаж, худалдан авалт хийжээ. Нэг ширхэг тэмдэгийг 6700 төгрөгөөр тооцож нийт 4000 ширхэгийг авах аж.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар одон тэмдэг, ойн медаль хийлгэх нь хориотой. Гэвч зудын байдал, иргэдийн баяр тэмдэглэх явдлыг овжиноор ашиглаж С.Чинзориг сайд 4000 тэмдэг хийлгэсэн байна. Үүнийгээ СОНГУУЛИЙН ШОУ болгож сувилагчдын баяраар тараах нь!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
3
2
0
Сэтгэгдэл: (5)
Таны IP: (3.23.102.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.186.231) 2024-02-23 09:56:22
Одон медаль тэмдэгтийг нь ардаа дугаартай .үнэлэх дээр бичсэн байвал зохимой.
Зочин (103.41.93.200) 2024-02-22 20:04:05
ЭМЯ-ны сайдын нэр дээр хүнд өвчтөй хүний тариаг сольсон мөн бусад хүний амьд явах эрхийг ноцтой зөрчсөн хэрэгтэй холбогдуудан ноцтой баримтуудыг хавсарган гомдол гаргасан боловч 4 сар таг чиг хариу өгөхгүй бна
0 1 Хариулах
(202.9.46.160) 2024-02-22 20:04:05
Ингэжл гардаг балиар хогнууддаа
Зочин (202.9.40.183) 2024-02-21 22:28:37
Мэдээж сонгуульд зориулжээ...татвар Төлөгчдийн мөнгийг улс төрчид ингэж л иддэг юм дөөө!!!
Зочин (103.212.118.64) 2024-02-21 14:02:37
Тараах шагнах гэдэг 2 өөр зүйл шүү.эмнэлэгийн ажилтнуудыг шагнах л хэрэгтэй