Прокурорын байгууллагаас нүүрсний хулгайн хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээллээ.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.
Үүнээс 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
- ОБЕГ-ын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
- АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
- Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
- Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
- “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн маркетинг борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
- “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
- УИХ-ын гишүүн Т.А, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нарын 11 хүнд холбогдох хэрэгт нийт 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулжээ.
Мөн шүүгдэгч нарын нийтийн албан томилогдох эрхийг 2-7 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байна.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин